Wednesday, July 2, 2008

INSPECTOR – МөРЧ, БАЙЦААГЧ

Мөрч гэж мөр бүртгэл явуулах эрх бүхий албан тушаалтныг хэлнэ. Энэ үгийг өнөөгийн хууль зүйн хэллэгт хэрэг бүртгэгч гэдэг бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 5.1.3-т "хэрэг бүртгэгч гэж хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтныг хэлнэ" гэж заасан байдаг. Энэ нь сунжирсан, шууд буухгүй, оновчгүй нэр томъёо гэж үзэж байна.

Мөрчийн үндсэн ажил бол хэргийн газарт очиж, хөл хорьж, хэргийн ул мөрийг бэхжүүлэх, бүртгэх, тэмдэглэх зэргээр бүртгэн, гэрчүүдийг байцааж, хэргийн үндсэн шинжийг тодорхойлсны дараа энэ хэрэг эрүүгийн хэрэг мөн үү, биш үү гэдгийг тогтоох явдал юм. Хэрэв тухайн гарсан хэрэг эрүүгийн шинжтэй бол эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол үйлдэж, холбогдох нөхцлийг тогтооно. Энэ үйл ажлыг харгалзан хэрэг бүртгэгч гэхээсээ халуун мөрийг шиншилдэг мөрч хэмээвэл илүү ойлгомжтой, наалдацтай бууж байгаа юм.

No comments: