Condition гэдэг бол Situation-аас ялгаатай нь тухайн орчин дахь хувирамтгай, хүчин зүйлээс шалтгаалах тул нөхцөл гэх орчуулах нь зүйтэй санагдана.
Гадаад үгийг Монгол руу орчуулахдаа манайхан үг зохиох хандлагатай байдаг. Тиймээс нэг үгийн утгыг гаргах гэж хэд хэдэн үг холбож орчуулдаг. Гэтэл уул нь шинэ үг зохиох биш, харин тэр үгтэй утга дүйх монгол үгийг үгсийн сан дотроосоо хайж олох хэрэгтэй юм. Эс бөгөөс монгол хүн уншаад ойлгохгүй шүү дээ.
Monday, April 7, 2008
Situation - Байдал
Situation гэдэг үндсэндээ Байдал гэсэн үг юм. Sitere гэдэг латин үг бол суух гэсэн үг бөгөөд Situation гэдгийг махчилж буулгавал Суудал гэсэн үг юм. Тэгэхээр суусан байдал буюу зүгээр л Байдал гэж орчуулах нь хэлэнд ч хэмнэлттэй зөв ч буумаар санагдана.
Subscribe to:
Posts (Atom)