Wednesday, July 2, 2008

GUILT – ГЭМ

Энэ үгийг манай Эрүүгийн байцаан шийтгэх хуульд гэм буруу гэж орчуулдаг. Заавал буруу гэдэг үг орох шаардлагатай эсэх нь их эргэлзээтэй. Зүгээр л гэм гэчихвэл яасан юм бэ? Эсвэл зүгээр л буруу гэчихвэл?

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 5.1.22., 5.1.23-т

"Цагаатгах тогтоол гэж шүүгдэгчийн гэм буруугүйг нотолсон шүүхийн шийдвэрийг

Шийтгэх тогтоол гэж шүүгдэгчийн гэм буруутайг нотолж, ял оногдуулсан шийдвэрийг" хэлнэ гэснийг

"Цагаатгах тогтоол гэж шүүгдэгчийн гэмгүйг нотолсон шүүхийн шийдвэрийг

Шийтгэх тогтоол гэж шүүгдэгчийн гэмтэйг нотолж, ял оногдуулсан шийдвэрийг" гэж найруулахад утга нь алдагдахгүй байна.

No comments: