Wednesday, July 2, 2008

DISCRIMINATION - АЛАГЧЛАЛ

Энэ үгийг өмнө нь ялгаварлан гадуурхах хэмээн орчуулж байсан. Сайн утгачилсан боловч хэт сунжруу юм. Харин сүүлийн үед алаглал хэмээн орчуулах хандлага түгээмэл болсныг дэмжүүштэй билээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 14-р зүйлд:

"Монгол Улсад хүн бүр үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин, шүтлэг, үзэл бодол, боловсролоороо ялгаварлан гадуурхагдахгүйгээр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна" гэснийг

"Монгол Улсад хүн бүр үндэс, угсаа, хэл, арьсныг өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловролоороо алагчлалгүй хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна" гэхэд утгын алдаа огт гарахгүй билээ.

GUILT – ГЭМ

Энэ үгийг манай Эрүүгийн байцаан шийтгэх хуульд гэм буруу гэж орчуулдаг. Заавал буруу гэдэг үг орох шаардлагатай эсэх нь их эргэлзээтэй. Зүгээр л гэм гэчихвэл яасан юм бэ? Эсвэл зүгээр л буруу гэчихвэл?

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 5.1.22., 5.1.23-т

"Цагаатгах тогтоол гэж шүүгдэгчийн гэм буруугүйг нотолсон шүүхийн шийдвэрийг

Шийтгэх тогтоол гэж шүүгдэгчийн гэм буруутайг нотолж, ял оногдуулсан шийдвэрийг" хэлнэ гэснийг

"Цагаатгах тогтоол гэж шүүгдэгчийн гэмгүйг нотолсон шүүхийн шийдвэрийг

Шийтгэх тогтоол гэж шүүгдэгчийн гэмтэйг нотолж, ял оногдуулсан шийдвэрийг" гэж найруулахад утга нь алдагдахгүй байна.

TRIAL - ШҮҮЛТ

Шүүлт гэдэг энэ үгийг өнөөгийн хууль зүйн хэллэгт Шүүн таслах ажиллагаа гэж их л сунжруу хэлдгийг сүүлийн үед зүгээр л шүүлт гэж орчуулах хандлага мэргэжлийн хүмүүсийн дунд нэлээн түгээмэл байна. Энэ хандлагыг дэмжих нь зүйтэй юм. Энэ үгийн үндсэн утга нь шүүх хуралдааны явцыг хэлэх бөгөөд fair trial буюу зөв шүүлт гэдэг нь шүүх хуралдааны явц хуульд нийцсэн, шударга justice, алагчлалгүй indiscrimination, голч impartial байх явдлыг хэлж байгаа юм.

DETENTION - ЦАГДАХ

Detaining гэдэг үгийн монголоор их л махчилан байж цагдан хорих гэж буулгадаг. Уул нь утга нь зөв ч нэг үгийг хоёр үгээр орчуулахыг буруу агаад зүгээр л цагдах гэхэд энэ үгийн үндсэн утга бүрэн ойлгомжтой юм.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68-ийн 1-т

".... хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч түүнийг оргон зайлах, хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулах, гэмт хэрэг дахин үйлдэхээс сэрэмжлэх зорилгоор цагдан хорьж болно" гэснийг

"... мөрч, мөрдөгч түүнийг оргох, хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулах, гэмт хэрэг дахин үйлдэхээс сэрэмжлэх зорилгоор цагдаж болно" гэж уншвал ямар вэ?

INVESTIGATION AGENCY - МӨРДӨН

Энэ утгыг өнөөгийн Эрүүгийн байцаан шийтгэх хууль Мөрдөн байцаах байгууллага гэж нэрлэдэг. Гэхдээ хүн бүр ам амандаа Мөрдөн л гэдэг шүү дээ. Мөрдөн гээд шууд хэлэхэд буруу зүйл байхгүй санагдана.

Улсын мөрдөн байцаах газар – Улсын мөрдөн гэх мэт. Болохгүй юм байгүй, жирийн, энгийн ойлгомжтой.

INVESTIGATION - МӨРДӨХ

Энэ утгыг эрүүгийн байцаан шийтгэх хуульд мөрдөн байцаалт явуулах, мөрдөн байцаах ажиллагаа явуулах гэх мэт нэг их муухай сунжирсан үгээр хэлсэн байгаа. Зүгээр л мөрдөх гэвэл яагаад болохгүй байх билээ дээ.

INVESTIGATION - Мөрдөлт

Энэ үгийг өнөөгийн эрүүгийн байцаан шийтгэх хуульд мөрдөн байцаалт гэдэг. Зүгээр л мөрдөлт гэчихвэл яасан юм бэ?

INSPECTOR – МөРЧ, БАЙЦААГЧ

Мөрч гэж мөр бүртгэл явуулах эрх бүхий албан тушаалтныг хэлнэ. Энэ үгийг өнөөгийн хууль зүйн хэллэгт хэрэг бүртгэгч гэдэг бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 5.1.3-т "хэрэг бүртгэгч гэж хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтныг хэлнэ" гэж заасан байдаг. Энэ нь сунжирсан, шууд буухгүй, оновчгүй нэр томъёо гэж үзэж байна.

Мөрчийн үндсэн ажил бол хэргийн газарт очиж, хөл хорьж, хэргийн ул мөрийг бэхжүүлэх, бүртгэх, тэмдэглэх зэргээр бүртгэн, гэрчүүдийг байцааж, хэргийн үндсэн шинжийг тодорхойлсны дараа энэ хэрэг эрүүгийн хэрэг мөн үү, биш үү гэдгийг тогтоох явдал юм. Хэрэв тухайн гарсан хэрэг эрүүгийн шинжтэй бол эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол үйлдэж, холбогдох нөхцлийг тогтооно. Энэ үйл ажлыг харгалзан хэрэг бүртгэгч гэхээсээ халуун мөрийг шиншилдэг мөрч хэмээвэл илүү ойлгомжтой, наалдацтай бууж байгаа юм.

Investigator - Мөрдөгч


̺ðäºã÷ ãýæ ìºðäºëò ÿâóóëàõ ýðõ á¿õèé àëáàí òóøààëòíûã õýëíý.
Ýíý ¿ãèéã îäîîãèéí õóóëü ç¿éí õýëëýãò "ìºðäºí áàéöààã÷" ãýäýã áºãººä Ýð¿¿ãèéí áàéöààí øèéòãýõ õóóëèéí 5.1.5-ä "̺ðäºí áàéöààãò ãýæ ìºðäºí áàéöààëò ÿâóóëàõ ýðõ á¿õèé àëáàí òóøààëòíûã õýëíý" õýìýýí òîäîðõîéëñîí áàéäàã.
Үүнийг "Мөрдөгч гэж мөрдөх эрх бүхий албан тушаалтныг хэлнэ" хэмээн тодорхойлбол болохгүй юу?