Monday, March 3, 2008

CONSENSUS - ЗӨВШИЛ

COOPERATION - ХОРШИЛ

Co-лат. -лц, -лд гэсэн дагавар, - Operare- лат. ажиллах, -tio лаг лэг гэсэн нэр үг үүсгэх дагавар. Иймээс махчилж буулгавал АЖИЛЛАЛЦАА гэж орчуулна. Гэхдээ АЖИЛЛАЛЦАА гэдэг утгадаа нэг л буухгүй байгаа юм. Тиймээс утгачилан ХОРШИЛ гэж орчуулав. Өвөр монголчууд ХАМЖИЛЦАА гэж орчуулсан байсан нь бас л урт санагдаад байгаа ч ХАМТЫН АЖИЛЛАГАА гэдэг тэнэг орчуулгыг бодвол хамаагүй зөв байгаа юм.