Төрийн яаманд ажиллаж байсан түшмэлийн зэрэг дэвийг Тайш, Тайфу, Тайбуу гэдэг гэнэ. Зүйрлэвэл:
- Төрийн нарийн бичгийн дарга - Тайш
- Газрын дарга - Тайфу
- Хэлтсийн даргыг - Тайвуу
- Тасгийн даргыг - Тайшуу
- Тамгын газрын даргыг - Зайсан
гээд яамны олон "мэргэжилтэн"-ийг Шуувин гэдэг байжээ. Үүнийг хэтэрхий хятад маягтай гэж шүүмжилбэл, Богд хаант засгийн үед хэрэглэж байсан заавар бас байна.
- Төрийн нарийн бичгийн дарга - Төрийн шадар
- Газрын дарга - Эрхин
- Хэлтсийн дарга - Ахлан
- Тасгийн дарга - Дэс
- Тамгын газрын даргыг - Зайсан
гээд яамны олон "мэргэжилтэн"-ийг Бичээч гэж болох юм.
Одоо бидний "туслах" гээд байгаа албан тушаалыг өмнө нь "хиа", "дэмч" гэдэг байсан бололтой.
Орон нутагт:
Одоо бидний "туслах" гээд байгаа албан тушаалыг өмнө нь "хиа", "дэмч" гэдэг байсан бололтой.
Орон нутагт:
- Аймаг: Хан захирна
- Хошуу: Ноён захирна
- Сум: Занги захирна.
байжээ.
Сумыг занги ганцаараа захирч байсангүй. Хажуудаа "хүнд" гэдэг туслагчтай байсан нь одоогийнхоор бол "цагдаагийн дарга", "мөрдөн байцаагч"-ийн үүрэг гүйцэтгэдэг:
- хүндийн доор
- туслагч,
- томь (цэрэг захирагч),
- гавуу (цагдаа/цэрэг ахлагч),
- хуяг (цагдаа),
- тахар (зарлага) зэрэг албаттай байв.
No comments:
Post a Comment